Latest Movie :
Recent Movies

Онон гол


Онон гол нь Монгол улсын Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний нэгэн салаа гол юм. Ус цуглуулах талбай нь 94,010 км².
Зүүн хойд зүгийг чиглэн Монголын нутгаар 298 км зам туулж, Оросын Холбооны Улсын хилийг давж, Сибирийн Байгалын чанад хязгаарыннутгаар дайрна. 445 км Монголын нутгаар урсах бөгөөд нийт 818 км урсаад, Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэнэ.
Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан Онон голын дээд бие дэх Дэлүүн Болдогт төрсөн гэгддэг бөгөөд 1206 онд түүнийг их хаанд өргөмжлөх Их Хуралдай ч бас Онон голын хөвөөнд болжээ.
Онон голын ус нь 10 сарын сүүлээс зайртаж 11 сарын 2-р хагаст хадаалж, 150-170 хоног мөсөөр хучигдана. Мөсний дундаж зузаан 1.2-1.5 м хүрнэ. Урсгал хурдтай уулын гол учираас намрын зайр харьцангуй олон хоног (14-25) үргэлжилнэ. 4 сар гарч дулаарангуут голын мөс гэсч цөн түрэвч уулын цас хайлж хаврын үер буух тул төдий л удаан үргэлжлэхгүй цэлмэнэ.

Тэлмэн нуур

Завхан аймгийн Тэлмэн, Нөмрөг сумын заагт толиорон цэнхэртэх нуурыг Тэлмэн хэмээдэг. Уг нуурын урт нь 26, өргөн нь 12, гүн нь 27 км, нуур дунд торойх гурван авгаш аралтайгаа 194 км талбайг эзлэх агаад далайн төвшнөөс 1700 гаруй метр өндөрт оршдог байна. Нутаг усныхан нь болон Хотгойд ястнууд "Тэлмэн ээж", "Нуур ногоон Тэлмэн" гэлцдэг. Нутгийнхан өдгөө ч найр наадмын үеэрээ дуулах нэгэн ардын дуунд Нуур ногоон тэлмэнд нутаглаж суух сайхан Нутгийн олон та нартайгаа уулзаж суух сайхан Ханагар ногоон Тэлмэнд хаваржиж суух сайхан Хайртай жаахан чамтайгаа уулзаж суухад сайхан гэж магтан дуулдаг байна.

Буйр нуур

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм. Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 кило¬метр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгджээ. 
Буйр нуурын тэгш талархаг газар байдаг тул эргийн шугам маш жигд булан тохой цөөтэй. Буйр нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац (Халх голын ус) юм. Харин илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгдөг. Халх голын Буйр нуурт цутгахад үүсэх садрааны адаг орчим нь намгархаг, зэгс, шагшуурга, бургасан шугуй ихтэй, усны шувууд олноороо бөөгнөрөн цуглаж үүрлэн, өндөглөдөг үзэсгэлэнтэй газар юм. Нуурын ус гүйхэн учраас зуны урин цагт бараг ёроолоо хүртэл бүлээсэж өнгөндөө 2.2 градус хална. Буйр нууранд 6 овгийн 34 зүйл зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг. Мөн 49 зүйл хөвөгч замаг, 57 зүйл хөвөгч амьтан, дээд ургамал, 4 зүйл тана хясаа бүртгэгдээд байна.Буйр нуурын загасыг бүр XIX зууны үеэс ашиглаж ирсэн бөгөөд Буйр нуурын зүүн урд эрэг дээр 1930 оноос монгол загас агнуурын газар байгуулагдан ажиллаж байгаад 1954 оноос эхлэн загас агнуурын улсын үйлдвэр болгон өргөжүүлэн нэг га талбайгаас 6.5 кг загас ангаж байжээ.Тус нуураас жилдээ 300 тн загас олборлох нөөцтэй гэсэн тооцоо бий.Буйр нуур, түүний орчимд 16 багийн 45 овгийн 122 төрлийн 236 зүйл шувуу бүртгэснээс орших хэлбэрийн хувьд 37 зүйл суурин амьдралтай, 199 зүйл нүүдлийн шувууд байна. Нүүдлийн шувуудын 115 зүйл өндөглөдөг, 59 зүйл дайрч өнгөрдөг, 7 зүйл өвөл ирж өвөлждөг, 9 зүйл тохиолдын байдлаар хаяа тааралддаг ба 9 зүйл шувууны оршин амьдрБуйр нууранд 20000 дээш усны шувууд байнга байдаг ус намгийн шувууд ихтэй учраас Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 2004 онд бүртгэгджээах хэлбэр нь одоогоор тодорхойгүй.

Тэрхийн загаан нуур


Тэрхийн загаан нуур: Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байдаг. Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодисонд боогдон үүссэн цэнгэг уст нуур. Урт нь 16 километр, хамгийн өргөн нь 6 километр бөгөөд 61 ам километр талбайтай. 20 метр гүнтэй, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог.
Цурхай зэрэг Сэлэнгийн савийн загастай мөн ховор шувууд амьдардаг. Нуурын толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна.
Домог нь: Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэдэг.

Увс нуур

Увс аймаг нь МУ-ын нийслэл УБ-аас 1336 км алс, эх орныхоо хамгийн баруун хязгаар их нууруудын хотгорт оршино. Хойд талаараа ОХУ-тай 640км, зүүн талаараа Завхан аймагтай 340 км, өмнө талаараа Ховд аймагтай 200 км, баруун талаараа Баян-өлгий аймагтай 200 км газраар хиллэнэ. Аймгийн нутгийн хилийн нийт урт нь 1267 км юм. Тус аймгийн нутаг нь манай улсын нутгийн 4.45% буюу 69.585 мянган ам дөрвөлжин км талбай эзэлнэ. Нийт нутгийн 60% нь хангайн, 40% нь говийн бүсэд хамрагддаг юм. Аймгийн төв Улаангом нь далайн төвшнөөс дээш 936м т оршино. Цаг уур Увс аймаг нь Их нууруудын хотгор, Алтайн нурууны салбар уулсын бүсэд орших тул эх газрын эрс тэс уур амьсгалтай, Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн зэрэг өмнө ба баруун урд сумдын нутаг өвлийн улиралд заримдаа цасгүй бараг дулаахан байхад бусад нутагт 25-46см хүртэл цас унаж, 30-40 хэм хүртэл хүйтэн байх жишээтэй. Увс нуурын сав газарт багтах Тэс, Зүүнговь, Баруунтуруун сумдын нутаг, Хяргас, Малчин, Хархираа, Тариалан, Түргэн, Сагил, Давст сумдын төв, Улаангом хотын орчимд зарим үед зун нь 40-өөс дээш хэм халуун болж, өвөлд нь 30.5-50.0 хэм хүйтэрнэ. Газрын хөрсний хүйтэн заримдаа 57 хэмд хүрдэг.Монгол орны хамгийн хүйтэн газар юм. Аймгийн ихэнхи нутгаар жилд дунджаар 140-200мм тунадас унах бөгөөд ууландаа 300-400мм хүрч унана.Агаарын даралт зарим үед 1055гПа хүрдэг ба энэ нь дэлхийн хамгийн их даралттай газрын нэг болгоно. Салхины хурд дунджаар 4м/с хүрдэг. Энэ их эрс тэс уур амьсгалдаа зохицсон хатуужилтай ард түмэн энэ нутагт амьдран суудаг юм. Газрын гадарга Нутгийн 8,2%-ийг хээр, 14,5%-ийг өндөр уулын, 37,7%-ийг хээрийн 39%-ийг говь цөлийн бүс эзэлнэ Увс аймаг нь мөнх цаст өндөр уулсын бүслүүрээс ойт хээр говь цөлийн бүст шилжих мөнх цас, тайга, ойт хээр, тал хээр, говь цөл, нуур цөөрөм зэрэг байгалын олон бүс бүслүүрийг хамарсан, ховор , ховордсон ургамал, амьтан, байгалийн баялаг арвин, үзэгслэн төгс, онгон дагшин газар нутагтай билээ. Хөрс Нутгийн ихэнхи хэсгээр хүрэн хөрстэй бөгөөд хар шороон хөрс тун бага хувийг эзлэнэ.Увс нуурын хотгорт кайнозойн хурдас өргөн тархсан төдийгүй Улаангом орчимд 500 метр хүрдэг. Тэс Нарийн голын сав газар , Бөөрөг дэлийн элсэнд пролювийн гаралтай дөрөвдөгч галавын хурдас зонхилно. Ургамал Увс аймгийн ургамлын аймагт 52 овгийн 180орчим төрлийн 430 гаруй зүйлийн дээд гуурст ургамал бүртгэгдээд байгаагаас гадна доод ургамлын талаар судалгааны тодорхой ажил хийгдээгүй байна. Хар мод, хус, хуш, нарс, улиас, бургас, улаан харгана, алтан харгана нутгийн ихэнхи хэсгээр тархсан. Алтан гагнуур, вансэмбэрүү, алтан хундага, нохойн хошуу, тарваган шийр, халгай, таван салаа, хунчир зэрэг эмийн ургамалтай. Чацаргана, үхрийн нүд, нэрс, гүзээлзгэнэ, тошлой зэрэг жимстэй. Гол мөрөн нуур Увс аймгийн нутаг дэвсгэрт Увс,Хяргас,Ачит, Хар -Ус, Дөрөө, Багануур, Ногоон нуур, Үүрэг нуур, Шаазгай нуур, Олон нуур зэрэг их бага 121 нууруудтай. Мөн Хан Хөхий , Хархираа, Түргэн, Тагнын нуруунаас эх авсан Хархираа, Түргэн, Торхилог, Живэрт, Тэс, Нарийн, Сагиль, Боршоо, Ирэг, Шивэр, Намир, Хангилцаг, Завхан, Нүнгүй, Баруун туруун, Зүүн туруун, Хөндлөн, Ямаат, Их бага Хөсөрлөг зэрэг 183 гол горхи, 493-аад булагтай. Аймгийн хэмжээнд 16 рашаан тоологдсон байна. Тус аймггийн усны талбай нийт нутгийн 10 гаруй хувийг эзэлдэг. Увс нуур Их нууруудын хойд хагаст, Увс аймгийн зүүн хойд хэсэгт орших талбайн хэмжээгээрээ Монголд хамгийн том нь буюу 84 км урт, 79 км өргөн, 3350ам.дөр.км Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол,далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм. Далайн түвшнээс дээш 12-15м, зарим хэсэгтээ 29м хүрдэг байна. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Нуурын хөвөөнд хужир, давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас улиас зэрэг ойтой. Увс нууранд хун, цаст дэглий, халбаган хошуут, ногтруу, галуу, шар алаг нугас зэрэг 362 төрлийн нүүдлийн шувуу, 72 төрлийн хөхтөн амьтан амьдардаг. Хан хөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Цөл хээрийн бүс нэмэгдэх явцыг хязгаарладаг экологийн тэнцлийн чухал ач холбогдолтой газар нутаг юм. Хяргас нуурын хойд хэсэгт зөөлөн элсэрхэг, өмнө хэсгээрээ чулуурхаг, чулуун аралтай. Нууранд Алтайн загас, монгол хадран, осман, нохой сугас, давжаа сугас, шар загас зэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг.

Сэлэнгэ мөрөн

Сэлэнгэ мөрөн нь Монгол орны хамгийн том гол юм. Сэлэнгэ мөрөн нь Монгол улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна. Дэлгэр, Идэр хоёр голын бэлчрийг Сэлэнгийнх гэж үзвэл Сэлэнгэ мөрний нийт урт 1024 километр, түүнээс 592 км нь тус улсын нутагт байна. Сэлэнгэ мөрний талбайн хэмжээ 447000 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний 55 хувь буюу 282000 хавт.дөр.км нь манай орны нутаг дэвсгэрт оногдоно. Сэлэнгийн тогтолцоонд хамаарах нийт голын талбай Хойд мөсөн далайн талбайн 87,3 хувь, манай орны нутаг дэвсгэрийн 28 хувийг тус тус эзэлж байна. Голын эхний хэсэгт голдрилын өргөн 60-70 м, салаа татуурын өргөн 10-25 м, усны гүн харгиа боргио газраа 0,5-1,5 м, цээл цүнхэлдээ 2,5-3,0 м байснаа адаг руугаа голдрилын өргөн 100-250 м, усны гүн харгиа боргиотой газраа 1,0-2,0 м, цээл цүнхэлдээ 4-5 м хүрдэг. Сэлэнгэ мөрөн усны найрлага, химийн бүтцээр манай орны томоохон голууд дотор хамгийн их эрдэсжилтэйд тооцогдох ба гидрокарбонатын ус бүхий голуудад хамаарна. Сэлэнгэ мөрөнд манай орны томоохон гол мөрөн болох Дэлгэр, Идэр, Хануй, Эг, Орхон зэрэг голууд цутгана. Сэлэнгэ мөрний эрэг дагуу үржил шимт уужим хөндийтэй. Татам дагууд нь шинэс, улиас бүхий өтгөн бургас, бут сөөг ургана. Сэлэнгэ мөрөн 1751, 1785, 1830, 1864, 1867, 1869, 1872, 1897 онд ихээхэн хэмжээгээр үерлэж байсан баримт бий. Сэлэнгэ мөрөн 11 сарын хоёрдугаар хагасаас дараах оны 4 сарын хууч хүртэл 140-185 хоног хөлддөг. Мөсний зузаан нь 67-167 см байна. Усны температур нь өвөл 0 хэм хүртэл хөрдөг бөгөөд 1973 онд оны зун нэмэх 25 градус хүртэл халж байжээ. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурт цутгадаг ба Байгал нуурын хамгийн том цутгал юм. Байгал нуурт 1/2 усыг нь хангаж өгч байдаг юм. Сэлэнгэ мөрний адаг нь маш өвөрмөц бөгөөд нуур луу задарч, олон садраа үүсгэн цутгадаг байна. Садраа нь маш том ба 680 км² талбай үүсгэдэг байна. Усны дундаж зарцуулалт Орос, Монголын хилийн ойролцоо 310 м³/сек, 127 км, цаана адагтаа 935 м³/сек зарцуулдаг байна. Сэлэнгэ мөрөн нь 22 зүйлийн загастай бөгөөд агнуурын ач холбогдолтой загас үүнд: цурхай, зэвэг, алгана, булуу цагаан, хадран, улаан нүдэн, гутаарь гэх мэт. Агнуурын үнэт загас үүнд: сибирь хилэм, тул, омуль гэх мэт. Сэлэнгэ мөрөн нь маш үзэсгэлэнт хөндийгөөр урсдаг юм. Ялангуяа Эг-Сэлэнгэ, Орхон-Сэлэнгийн бэлчир нь маш их үзэсгэлэнтэй юм. Энэ бүс газарт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Сэлэнгэ мөрөн нь хилэм загасны гол нүүдэллэдэг, түрсээ шахдаг газар нь юм

Хөвсгөл далай

Хөвсгөл нуур бол Монгол Улсын хамгийн сайхан нуур юм. Монгол ардын дуунууд тогтворгүй том ус ихтэй Хөвсгөл нуурыг нүд алдам өргөн аугаа хүчирхэг далай гэж нэрийджээ. Монголчууд түүнийг хүндэтгэж Хөвсгөл далай гэж нэрлэдэг. Сүр жавхалантай шигүү тайга, нуурын аглаг ширүүн үзэсгэлэн, түүнийг тойрж байгаа өндөр уул энэ аглаг nurrгазар ирсэн жуулчдыг гайхуулдаг. Нуурын эргээр жигд шинэсний мод ургаж, нуурын тохой алтан элсэн жалгайгаар элбэг. Хөвсгөл нуурын ус нь Байгал нуурын устай адил цэнгэг, цэвэр түүхийгээр ууж болох ус. Хөвсгөл нуур далайн түвшнээс дээш 1645 м, Байгал нуурын түвшнээс дээш 1118 м өндөрт оршиж, урт нь 136 км, хамгийн өргөн газар нь 36,5 км, үнэмлэхүй гүн нь 262 м юм. Хөвсгөл нь улсын хэмжээнд хамгийн гүн нуур болно. Хөвсгөл нуурт нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Нуурын ус Байгаль нуурын устай адил цэвэр бөгөөд уулын агаарын хүчилтөрөгчөөр илүү баян. Жил бүр нуурын ус 11р сарын эцэст хөлдөж мөсний зузаан нь 1,4 метрт хүрдэг. 6р сард мөс хайлдаг. Усны температур +10 хэмээс - +14 хэм хүртэл хэлбэлзэнэ. Харин нуурын тохойд усны температур +14 хэмээс дулаан болдог. nuur_1Хөвсгөл нуур, Дархадын хотгор хоёр бол Монголын байгалийн аглаг булан юм. Нуурын нам гүм байдлыг эргээр явж байгаа машины буюу хөнгөн онгоцны авиа хааяа эвдэдэг. Энд Олон Улсын Улаан номд орсон олон амьтад шувууд байдаг. Тухайлбал зэрлэг цаа буга, хандгай, үнэг, сойр, хөх дэглий, хун шувуу. Харин Хөвсгөл нуурын загасны аймаг сонирхол бүрэн дүүрэн татадаг. Энд загасны олон зүйл байдаг. Монголчууд загасыг мөнхийн бэлэг тэмдэг гэж үздэг учраас загас огт иддэггүй. Үүний ачаар Хөвсгөл нуур хүний үйл ажиллагаа орцолгүй битүү эко-тогтолцоо болж олон мянган жилийн турш хэвээрээ үлджээ. Хөвсгөлд тул, зэвэг, гутаар, хадар зэрэг загас байдаг. Хөвсгөл нуурт загасыг хоосон дэгээд барьж болдог гэж загасчид ярьдаг.

Өгийн нуур

Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ.


 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. Монгол - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Blogger