Архангай аймгийн
Өгийнуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7
километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн
төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. Өгий нуур
баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч
Орхон голд цутгадаг. 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй
байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг,
цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48
зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим
төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор
шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах
олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг
цээрлэнэ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971
онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ.
Post a Comment